Аймгийн музейн 60 жилийн ой энэ жил тохионо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Аймгийн музейн 60 жилийн ой энэ жил тохионо

Төв аймгийн музей байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохионо. Аймгийн музей ойгоо угтаад олон  бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа юм. Тухайлбал Манзушир хийдийн музейдээ их засвар хийж, тохь тухыг нь хангаж байгаа юм. Учир нь аймгийн музейд тогтсон нийт төсвийн 80 хувийг Магнзушир хийдэд байрлах уулын музей оруулдаг байна. Мөн ЕБС-ийн дунд ангийнхны дунд Миний мэддэг музей, ахлах ангийнхны дунд Миний мэдэх музей гэсэн зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.
Зохион бичлэгийн уралдаанд нийт 76 хүүхэд оролцсон байна. Дунд ангийнхнаас тэргүүн байранд ХЦС-ийн 5а ангийн сурагч Г.Үүрийнцолмон, дэд байранд 5 д ангийн сурагч О.Янжинсүрэн, 3-р байранд 5 д ангийн сурагч Н.Дондогдулам нар орлоо. Харин ахлах ангийнхнаас 11 а ангийн сурагч Г.Тэгшсүрэн, 9 а ангийн сурагч Ц.Лхам, 9 а ангийн сурагч Б.Лувсандэндэв нар бусдаасаа тэргүүлж оюун ухаанаараа өрсөлдлөө.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж