Ливийг бөмбөгдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ливийг бөмбөгдөж эхэллээ

Засгийн газраа эсэргүүцэн жагсаал тэмцэл өрнүүлснээс хойш дэлхий нийтийн анхааралд өртөөд байсан Ливи улс руу АНУ, Франц зэрэг улсуудын эвсэл цохилт өгч эхэллээ. Өмнө нь Франц улс Ливи рүү цэргийн довтолгоо хийхэд бэлтгэж гэж НҮБ-д суугаа Францын байнгын төлөөлөгч Жерар Аро мэдэгдэж байсан юм. Уг довтолгоог өнгөрөгч баасан гариг буюу гуравдугаар сарын 18-нд хийхээр бэлтгэсэн ч нэг өдрөөр хойшлууллаа гэсэн мэдээлэл мөн гарсан. Францын ерөнхийлөгч Саркоцийн Парист зохион байгуулсан Европын холбооны удирдлага, Арабын лигийн ба Африкийн холбооны төлөөлөгчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар оролцсон уулзалтаар  гуравдугаар сарын 18-ны шөнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу дэлхийн хамтын нийгэмлэг Ливийн энгийн иргэдийг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авах эрхтэй боллоо гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгвэл бямбаас мягмар гаригт шилжих шөнө АНУ, Их Британи Ливид агаарын довтолгоо хийж пуужин хөөргөсөн байна гэж BBC мэдээлсэн байна. Франц орон нутгийнхаа цагаар 19.45 цагт дайралтаа эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

АНУ, Их Британийн явуулж буй “Odyssey Dawn” нэртэй уг цэргийн үйл ажиллагаа 110 Tomahawk пуужин, 20 шумбагч онгоц бэлтгэн  Ливийн эрэг рүү пуужингаар буудаж эхэлсэн талаар BBC мэдээлжээ.  Ливийн телевиз уг дайралтад 48 хүн өртөж, нас барсан гэж мэдээлсэн ч энэ албан ёсоор батлагдсан мэдээлэл гэж үзэхгүй байна.  Францын агаарын хүчин Ливийн босогчид байрлаж буй газарт хэд хэдэн удаа нисдэг тэрэгнээс дайралт хийж, Британийн агаарын хүчин Хойд Африкт агаарын довтолгоо хийжээ.  Уг дайралт нь улс орноо босогчдоос чөлөөлөх нэрийдлээр эрх мэдэл тогтоож, армийн хүчийг гартаа авч, НҮБ-ын олон улсын үйл ажиллагаа явуулах эрхтэй газрыг нислэгийн хориотой бүс болгосон Моаммар Каддафийн эрхийг хязгаарлах зорилготой хэмээж байгаа юм. 
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ”Ливид цэрэг илгээх нь миний сонголт байгаагүй. АНУ зөвхөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Бид энгийн хүмүүст өршөөлгүй хандаж байгаа хүмүүсийг зүгээр хараад сууж чадахгүй” гэж Латин Америкт айлчлал хийж явахдаа ярьсан байна. 
Ливид өрнөж буй эмх замбараагүй байдлыг арилгаж,  цэргийн ажиллагаа явуулах  шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон гишүүн орнууд авч хэлэлцэхэд 10 орноос тав нь зөвшөөрч, Орос, Хятад, Герман зэрэг таван орон татгалзсан байна. Зөвшөөрсөн улс орнуудын тоонд Япон орж байгаа бөгөөд гадаад харилцааны сайд Takeaki Matsumoto “Ливийн удирдагчдыг энгийн номхон хүмүүсийн эсрэг хүчирхийлэл явуулахыг  хүлээн зөвшөөрөхгүй” гэж гэдгээ илэрхийлжээ.    

* Их Британи тийрэлтэт сөнөөгч онгоц, ажиглалтын онгоц, Westminster болон Cumberland-ын гэнэтийн тохиолдолд хэрэглэдэг хөлөг онгоц, шумбагч онгоцнууд

   * Франц: Цэргийн ажиллагаанд хэрэглэж байсан байлдааны  12 онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, байлдааны хөлөг онгоц

   * АНУ: Алсын зайн тусгалт сөнөөгч пуужингууд, газар уснаа явагч байлдааны хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц

    * Итали: Ниапольд төвтэй НАТО-ын төв бааз, Газар дундын тэнгисийн орнуудад төвтэй бусад цэргийн баазууд

    * Канад: Зургаан  F-18 сөнөөгч онгоц, 140 туслахыг  Ливид болж буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд явуулж буй “Odyssey down” цэргийн ажиллагаанд илгээхээ амлажээ.

Сануулахад, 1939 оны цэргийн эргэлтээр засгийн эрх барих болсон их удирдагч Хаддафи болон Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн хоёрдугаар сараас эхэлсэн. Арабын орнуудад эсэргүүцэл тэмцэл өрнөж Египет, Тунис гэх мэт улсад улстөрийн лидерээ зайлуулсан давалгаа Сирид бас өрнөлөө гэгдэж байсан. Тайван жагсаал цуглаанаар эхэлсэн Ливи үймээн хоёрдугаар сарын 16-нд Хилэгнэлийн өдөр хэмээх арга хэмжээ зохион байгуулснаар идэвхжиж зэвсэгт босогчид зарим нэг хотууд болон нийслэл нийслэлийн ойролцоох Рас-Лапур нисэх онгоцны буудлыг эзлэн, иргэний дайны ирмэг дээр ирлээ гэгдэж байсан.

Ливийн асуудлыг дэлхийн том хэмээх улс орнууд хэлэлцэн, “хэргийн эзэн” Каддафи АНУ, Францын Ерөнхийлөгч нарт хандан захидал илгээж байв. Харин Ливи рүү дайралт эхэлсний дараа Францын гадаад хэргийн сайд  Alain Juppe “Генерал Каддафи цэргээ татаж, энгийн номхон иргэд рүү довтлохоо зогсоох хүртэл олон улсын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдээд байгаа. Дэлхийн хэвлэл, мэдээллийн агентлагууд Ливи рүү бөмбөгдсөн хэвээр байна гэсэн мэдээлэл илгээсээр байна. Мөн зарим эх сурвалж нийслэл Триполи хотод байдал харьцангуй намжмал, харин гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчдыг чөлөөтэй явахыг хориглосон гэж мэдээлж байгаа юм.  
 

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж