
Түүнчлэн төлөөлөгчид тойрогтоо нэлээд ажил зохион байгуулж иргэд-төлөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оролцоог нэмэдүүлэхэд ахиц гаргаж байна. Тухайлбал, төлөөлөгч М.Саруулзам, Ч.Оюун нар Булган сумын 4 дүгээр багийн зарим хэсэгт хатуу хучилттай авто машины болон явган хүний зам бариулах, долдугаар цэцэрлэгийн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх, бага оврын хоёр трактор олгуулах зэрэг ажлыг зохион байгуулсан бол Ш.Насандулам Сэлэнгэ сумын Атар багийн соелын төвийг тохижуулах, 3 дугаар багийн цэцэрлэгийн засварын хөрөнгийг шийдвэрлүүлжээ. Төлөөлөгч Д.Лхагважав Хишиг-Өндөр сумын хүн эмнэлгийн барилгыг бариулах, худаг гаргуулах, М.Рэнцэнбалжир Сайхан сумын хүн эмнэлгийн авто машиныг шинчлэх, багт худаг шинээр гаргах, О.Оюун Орхон суманд 12 булаг шандын эхийг хамгаалах, багуудын төвийг тохижуулах, сумын соёлын төвийг тоног төхөөрөмжөөр хангуулах, чийрэгжүүлэлтийн кабанет, “Гэгээрэл” төв байгуулах зэрэг бүтээлч арга хэмжээг шийдвэрлүүлсэн байна. Мөн төлөөлөгч Ж.Бадамдорж Хялганат тосгоны дунд сургуулийн барилга болон төвлөрсөн халаалтын зураг төсөв хийлгэх, Б.Батсайхан Дашинчилэн сумын холбогдох барилгын хөрөнгийг улсын төсөвт тусгуулгах, хүний хөгжлийн төв байгуулах, 14 айлын орон сууцны зураг төсвийг хийлгэх зэрэг ажлыг шийдвэрлүүлсэн байна. Төлөөлөгч Б.Уянгабат Хялганат тосгонд шахмал түлшний үйлвэр ажиллуулах, гүний худаг шинээр гаргуулах, Б.Төмөрдорж Рашаант сумын сургуулийн хичээлийн байрны их засвар, цэцэрлэг, хүн эмнэлгийн урсгал засварыг хийлгэх, ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгах, 65 сая төгрөгийн өртөг бүхий махны үйлдвэрийн эхлэлийг тавих, Г.Ганхуяг Хутаг-Өндөр сумын Уньт, Хонгор багт үүрэн телефоны сүлжээ ажиллуулах, соёлын төвийн их засвар, сум дундын эмнэлгийг техник хэрэгслээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган төсөл хөтөлбөр болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулжээ.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн жилээс эхлэн шилдэг төлөөлөгч шалгаруулж байхаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Баяннуур сумаас сонгогдсон төлөөлөгч Ш.Энхтайваныг аймгийн2010 оны шилдэг төлөөөлөгчөөр шалгаруулав. Тэрээр сумандаа “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран компьютрийн төв, орон нутгийн судлах кабинет байгуулах, шатахуун түгээх станц шинээр бариулах, сумын төвд худаг гаргуулах зэрэг олон бүтээлч асуудлыг шийдвэрлүүлсэн нь орон нутгийг хөгжилд чухал нөлөө үзүүлж иргэдийн хүсэлт сониорхолд нийцсэн байна.
Аймгийн ИТХ-аас санаачлан төлөөлөгчдийг гадаад дотоодын арга хэмжээнд шат дараатай хамруулж, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх, улс оны хөгжилтэй танилцуулах, уулзалт зөвлөгөөнд оролцуулах зорилт тавьж одоогоор төлөөлөгч Л.Амарсанаа, А.Ганболд, Н.Энхтайван, Д.Лхагважав, Ц.Бат-Өлзий, Б.Уянгабат нарыг эхний ээлжийн арга хэмжээнд хамрууллаа.