“Сибэнергомаш” Монголд тоног төхөөрөмж нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Сибэнергомаш” Монголд тоног төхөөрөмж нийлүүлнэ

Монголын Эрдэс баялаг, эрчим хүчний газ­рын дарга Мэндбаяр тэргүүтэй Улаан­баатарын ДЦС-2, “AMORE international Co., Ltd”  компанийн төлөөлөгчид уу­­рын тогоо­ны үйлд­вэрийн цехэд зоч­лох үеэр Улаан­баа­та­рын ДЦС-2-ын  БКЗ-75-39Ф уурын тогооны сэр­гээн засвар­лалтад шаардлагатай төхөө­рөм­жийг танилцуулжээ. ДЦС-2-ын сэр­гээн засварлах төслийн зорилго нь Монголын нийслэлийн экологийг сайжруулах яв­дал бөгөөд ахуйн утаагүй түлш үйлд­вэр­­лэхэд чиглэжээ.   БКЗ-75-39ФБ то­гоо­­ны агрегатын суурин дээр эрчим хүч­ний технологийн хоёр төхөөрөмж бүтээс­нээр Багануурын хүрэн нүүрснээс хагас коксжсон нүүрсний шахмал түлш үйлдвэрлэх юм. Жилдээ 200 мян­ган тонн утаагүй үйлдвэрлэх ажээ. Мон­голын түншүүд манай технологийг өнд­рөөр үнэл­дэг, “Сибэнергомаш”-тай хамт­­рах са­нааг тэд гаргасан гэж ОАО “Сибэнергомаш”-ийн ерөнхий захи­рал Константин Рябов уулзалтын дараа хэл­жээ. Үүнээс гадна Эрдэнэтийн ДЦС-д тогооны шинэчлэлд зориулсан төхөө­рөмжүүдийг уг үйлдвэр энэ гуравдугаар сард нийлүүлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж