Египет Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Египет Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явуулжээ

Ардчилсан засаглалд шилжих Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар Египетэд бүх нийтийн санал асуулгыг бямба гаригт явуулсан байна. Сонгогчдын оролцоо өндөр байсан бөгөөд тэдний 80 хувь нь өөрчлөлтийг дэмжжээ.

Сонгогчдод Үндсэн хуулийн найман заалтыг өөрчлөн засах, нэг заалтыг хасах талаар асуудал тавьсан байв. Өөрчлөлтийн дагуу тус орны ерөнхийлөгчийг хоёроос илүүгүй удаа дөрвөн жилийн хугацаатай сонгох болно. Мөн нэр дэвшигчийг бүрт­гэх журмыг шинэчилсэн байна. Ерөн­хийлөгчид зөвхөн тус улсын иргэн сонгог­дохоос гадна гадаад эхнэртэй хүнийг сонгохгүй. Мөн сүүлийн 30 жилд үйлчилж байсан онц байдлыг өөрчилж байгаа. Одоо пар­ламент зургаагаас илүүгүй сараар онц байдал зарлах юм.

Египетийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх есдүгээр сард болно. Сонгуульд орол­цоно гэдээ IAEA-гийн тэргүүн асан Мохамед эль-Барадей, Арабын орнуудын ли­гийн дарга Амр Муса нар мэдэгдээд байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж