“Ohanaware” хөгжүүлэгчдийн нийгэмд тустай хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Ohanaware” хөгжүүлэгчдийн нийгэмд тустай хөтөлбөр

Японы зургийн програмыг хөгжүүлэгч баг “Ohanaware” Японы иргэдэд туслах хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь 2011 оны гуравдугаар сарын 19-өөс 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд Ohanaware-ийн хөгжүүлсэн бүх төрлийн програмыг хагас үнээр нь худалдаалах юм. Улмаар хуримтлагдсан нийт мөнгийг цунами, газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Японы иргэдэд үзлэг оношилгоо, хоргодох байр, хүнс, усны тусламжинд нэмэр болгож, Улаан загалмайн нийгэмлэгт хандивлах юм.

Япон улсад гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 15000-д хүрч, хагас сая гаруй иргэд гэр оронгүй болж, хоол хүнс, усны гачигдалд ороод байна. Улаан загалмайн нийгэмлэгийн вебсайтанд “Улаан загалмайд хандивлаж буй туслалцаа нь Японы иргэдийг аймшигт байгалийн гамшгийн хор хөнөөлийг даван туулахад сэтгэл санааны төдийгүй эд материалын үнэтэй дэмжлэг болох болно”хэмээн тэмдэглэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж