Тансаг зэрэглэлийн усан онгоцыг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Тансаг зэрэглэлийн усан онгоцыг бүтээжээ

Дэлхийн эдийн засгийн хямрал ард хоцорч, далайн аяллын цар хүрээ тэлж эхэлжээ. 2011 оны байдлаар 16 сая жуулчин Аляска, Европ, Кариб зэрэг дэлхийд алдартай газруудад амарч зугаалах төлөвтэй байгаа талаар Германы Берлин хотын аялал жуулчлалын байгууллагаас мэдэгдсэн байна. АНУ-ын усан онгоц үйлдвэрлэгч “Princess Cruises” компани 2013 онд аялалд гаргахаар төлөвлөсөн усан онгоцны шинэ загварынхаа хэд хэдэн онцлогийг гуравдугаар сарын 15-ны өдөр танилцууллаа.

Энэхүү онгоцоо тус компани Royal Princess хэмээн нэрлэсэн байна. Royal Princess нь 141,000 тонн жингийн даацтай, 3,600 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ онд аяллаа эхлүүлсэн Disney Dream, Carnival Magic зэрэг хөлөг онгоцнуудаас овор хэмжээгээр харьцангуй том ажээ. Зорчигчдын тухлах тавцан бусад хөлөг онгоцнуудтай харьцуулшгүй том буюу 8,5 метр урт бөгөөд түүн дээр зорчигчид коктейль уунгаа усан дээр зугаалах боломжтой юм. Хөлгийн хамгийн дээд тавцанд зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан усан сантай ба түүнийг тойроод халуун орны ширэнгэн ой бүхий бяцхан аралтай юм байна. Уг арал дээр шөнийн цагаар шоу зохион байгуулах зориулалттай юм. Түүнчлэн усан сангийн хажууханд үзвэрийн театртай тул зорчигчид HD кинонуудыг үзэх боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж