
Хүчтэй газар хөдлөлтийн дараа Японд цөмийн сүйрэл нүүрлээд байна. WikiLeaks сайтад тавьсан материалын дагуу Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг хоёр жилийн өмнө Японд сануулга өгч, аюулгүй байдлын журам нь хоцрогдсон, мөн хүчтэй газар хөдлөлт нь атомын станцуудад нь “ноцтой асуудал” үүсгэх аюултай гэж анхааруулж байжээ.
Тус байгууллага 2008 оны арванхоёрдугаар сард Японы Засгийн газарт сануулж байсан тухай WikiLeaks порталаас The Daily Telegraph сонин мэдээлсэн байна. Японы Засгийн газар энэ талаар арга хэмжээ авахаа амласан бөгөөд биелэлтийг нь удахгүй шалгах ажээ.