“Detectors Party Volume 2” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Detectors Party Volume 2” эгшиглэнэ

Дуучин Quiza  төрсөн ах Болдтойгоо  хамтран байгуулсан “Дунд гол” продакшныхан өнгөрсөн сараас эхлэн хөгжим сонирхогч залуустаа зориулан “Beat Detector"s" party буюу “Хэмнэл мэдрэгчид”  үдэшлэгийг зохион байгуулж эхэлсэн билээ.
Сар бүр уламжлал болгон зохион байгуулж байна гэж “Дунд гол” продакшныхан амласан тус үдэшлэг энэ сарын 25-нд уламжлал ёсоор “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Sky Lounge”-д  20.00 цагт “Detectors Party Volume 2” нэртэйгээр болох гэж байна. Тус  үдэшлэг нь бусад үдэшлэгүүдээс  jazz, punk, soft, латин америк, нью жааз гэх мэтийн Монголд хараахан дэлгэрч амжаагүй урсгалуудыг илүү дэлгэрүүлэхэд чиглэгдэх буйгаараа онцлог юм.  “Detectors Party Volume 2”-ын  үдэш DJ DundGol crew, DJ Хутагт, DJ Ku-G нар  jazz, funky hiphop эгшиглүүлэх юм байна. Мөн Дунд гол лого бүхий футболк, “Detectors Party Volume 2” цомог тус тус борлогдоно. “Дунд гол”-той нэгдэн нэгэн үдшийг, хөгжмийн хэмнэл мэдрэн доргио өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд такс нь арван мянган төгрөг аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж