Сүлжээний зальтнууд хөрөнгөжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Сүлжээний зальтнууд хөрөнгөжиж байна

Японд газар хөдөлсний дараа дэлхийн сүлжээнүүдэд янз бүрийн хайлтын  хуудас гарч ирэн Улаан загалмай нийгэмлэгийн нэрээр хүмүүсээс мөнгө цуглуулах болсон байна.

Symantec корпорацийн шин­жээ­чид залилангийн шинжтэй фи­шин­гийн сайтыг илрүүлсэн бай­на.

Үүнийг ашиглан зальт­нууд хэрэглэгчдэдээ Японд тус­лах хан­див өр­гөхийг санал бол­­гожээ. Тэд мөнгө цуг­луулснаас гадна гэнэн хү­­мүүсийн ба­нк­ны кар­тын мэ­дээллийг авсан байв. Залилангийн хэрэг­тээ тэд Амери­кийн Улаан за­­гал­­майн нэ­рийг ашиг­­ласан бай­лаа. Улаан загал­майн сай­тын бүхий л дета­лийг ашиг­ласнаас гад­на нэг буланд нь тус байгууллагын логог тавьсан байжээ.
Сайтад орж ирсэн хүмүүст хамгийн бага нэг еврогийн хандив өргөх санал дэвшүүлсэн нь Ийм бага мөнгийг хүмүүс эргэлзэлгүй өгөх бөгөөд ол­ны анхааралд өртөхгүй гэж тэд тооцоолсон бололтой. Мөн­гийн энэ төлбөрийн шлю­зийн тооцоонд шилжүүлэх эс­вэл төлбөрийн картынхаа мэдээллийг тэдэнд өгөн мөнгө авах боломжтой болгох зэргээр зальдсан байв. Мэдээлэл өгсний дараа сайтад “баярлалаа” гэсэн үг гарч тэр хүний мөнгө тэдэнд очиж байжээ. Хожим Symantec-ийн мэргэжилтнүүд тэр фишинг сайтыг байрлуулсан серверийг олсон байв. Тэр нь Калифорни мужийн Торранс хотод байжээ.
Сануулахад, фишингийн үйлдэл гэдэг нь хэрэглэгчдийн нэр хаяг, нууц нэр зэрэг мэдээллийг олж авах интернэтийн залилангийн нэг хэлбэр. Нэртэй брэндүүдийн нэ­рийн өм­нөөс цахим илгээлт явуулах замаар олж авдаг аж. Орост бол зальтнууд гол төлөв Rambler, Mail.ru эсвэл  Facebook, “Вконтакте”, Одноклассники.ru зэрэг алдар­тай серверүүдийн нэрийн өм­нөөс  залилангаа хийдэг ажээ. Захидалд жин­хэнээс бараг ял­гаг­дахгүй сайт сайтад шууд хам­ра­лыг цохин хийж өгдөг гэнэ.
Фишингийн үйлдэл нь сэт­гэл зүйн том тоглоом юм. Янз бүрийн тайллуудын тус­ламж­тайгаар хэрэглэгчдэд ша­халт үзүүлэн тэднийг өөрс­дийнхөөрөө хөдлгөдөг бай­на. Жишээлбэл, хуурамч хуудсандаа тусгай нэгэн сайтад орох өөрсдийн логин, нууц үгээ оруулахыг санал болгодог. Түүнийг нь ашиглан тэд банкны данс зэрэгт нь нэвтэрч чаддаг гэнэ.  Ийм аргыг Америкийн Улаан загалмайн нэрийг ашиг­ласан сайтад хэрэглэсэн байна. Фишин­гээс хамгаалахын тулд үндсэн интернэт брузер үйлд­вэр­лэгчид хэрэг­лэгч­дэдээ сэ­жиг­тэй сайт гарч ирсэн тухай адил мэдээлэл хүргэж бай­хаар тохи­ролцсон байна.
Жишээлбэл,  http://www.yourbank.example.com/ Yourbank банкны нэртэй төстэй ч үнэн хэрэгтээ example.com фишингийн сайтад хамаатай болж байгаа гэнэ. Мөн «@» бэлгэдлийг тэд сайтуудаа чиглүүлэхэд ашигладаг байна. Жишээ тата­хад http://www.google.com@members.tripod.com/  хандлага нь www.google.com сайтад биш www.google.com,–ын хэрэг­лэгчийн  members.tripod.com-д оруулах юм.
Дэлхийд олны анхаарлыг татсан үйл явдал гарахад кибер гэмт хэрэгтнүүд идэвхждэгийг Symantec сануулж байна. Энэ үеэр сүлжээний хэрэглэгчид анхаарал болгоомжтой байх ёстой гэнэ. Хэрэв та Японы гамшгийн хохирогчдод онлай­наар дамжуулан хандив өгөх гэж байгаа бол сайт найдвартай эсэхийг дахин нэг шалгахад илүүдэхгүйг мэргэжилтнүүд хэлж байна.
Японы эмгэнэлийг далим­дуул­сан фишингийн идэвхжилт интернэтийн Оросын сегментэд бас гарч ирсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж