Йемен Египет Тунисийн хувь заяаг давтаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Йемен Египет Тунисийн хувь заяаг давтаж магадгүй

Йеменд жагсагчдыг буудан 40 гаруй хүний амийг хөнөөж Тунис, Египетийн хувьзаяаг давтах магадлалтай болов

Йеменд 40 гаруй жагсагч алагдаж, онц байдал зарлалаа. Сөрөг хүчин эрх
баригчидтай ямар ч яриа хэлцэл хийхгүй гээд эрх баригчдыг огцрохыг
шаардаж байна. Йемен үймээн самууны замаар орох магадлалтай болсноос
гадна хоёр хуваагдах аюултай болж байна.

Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех баасан гаригт бүх үндэсний
хэмжээнд онц байдал зарлав. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл нь ийм
шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь Сана хотын их
сургуулийн талбайд жагсагчид, армийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр 40
гаруй хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан юм. Засгийн газрын цэрэг
галт зэвсэг, резинэн сум, нулимс асгаруулах хийг жагсагчдын эсрэг
хэрэглэжээ.

Засгийн газрын эсрэг жагсаал Таиз, Ибб, Ходейда, Аден, Амран хотод
баасан гаригийн мөргөлийн дараа гарчээ. “Тэд биднийг айлгаж, хувьсгалыг
үр дүнгүй болгохын тулд хүчирхийллийн эргэлтэд оруулж байна” хэмээн
жагсагчдын нэг Жамаль Анаам гэдэг хүн “Аль-Жазира” телевизид ярьсан
байлаа. Жагсагчид энэ гэмт хэргийн хариуцлагыг ерөнхийлөгч, түүний
хамаатнууд хүлээнэ гэж үзэж байна. Тус оронд хоёрдугаар сарын эхнээс
хойш Засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхлэн 30 гаруй жил засаг барьж
байгаа Али Абдалла Салехыг огцрохыг шаардаж байна. Ерөнхийлөгч нь
парламентын засаглалыг санал болгосон Үндсэн хуулийн шинэчлэл явуулахаар
амлан энэ жилийн сүүлч, ирэх жилийн эхээр сонгогдох парламент нь
Засгийн газраа байгуулна гэсэн байв.

 Сөрөг хүчин түүний саналыг үл хүлээн авсан юм. ”Дэглэмд ард түмэндээ
бууж өгөхөөс өөр сонголт байхгүй” гэж Йемений нэрт тэрслүү үзэлтэн Ясин
Номан хэллээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Йемений
хямралын улс төрийн шийдлийг үзэх хүсэлтэйгээ мэдэгджээ.

Йемен нь Тунис, Египетийн хувь заяаг давтаж магадгүй. Гэхдээ тэдэнд
онцлог зүйл байгаа. Хоёр Йемен 1990 онд нийлсэн ч зарим нутаг дэвсгэрт
нь засаглалын хяналт байхгүй .Засгийн газар солигдоход тус орон хоёр
хуваагдах аюултайгаас гадна тэнд “Аль-Каида” бүлэглэлд ойр хүчин байгаа
нь байдлыг улам хүндрүүлж магадгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж