“Гэгээн муза”-д уран бүтээлчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-д уран бүтээлчид өрсөлдөж байна

Найм дахь жилдээ зохиогдож буй “Гэгээн Муза” наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрлөөр нийт 55 уран бүтээлчид өрсөлдөж байгаа билээ. Мөн уг наадамд Улсын драмын эрдмийн театраас гадна Архангай, Дундговь, Сүхбаатар, Завхан болон Төв аймгийн Хөгжимт драмын театрууд оролцож байна. Өчигдрөөс Драмын эрдмийн театрын тайзнаа “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа уран бүтээлүүд тоглогдож эхэллээ. Өнөөдөр тус тайзнаа 19.00 цагт Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрын бүтээл Ж.Доржгочоогийн “Жаахан шарга” дуулалт жүжиг тоглогдоно. Эл бүтээл нь “Гэгээн муза” наадамд хөгжимт жүжгийн төрөлд болон “Оны шилдэг жүжгийн зохиолч”-д  тус жүжгийн зохиолч Ч.Ганхуяг, “Оны шилдэг жүжгийн найруулагч”-д  найруулагч Л.Лхагважав

“Оны шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч”-д  Б.Бямбабаяр,  “Оны шилдэг жүжгийн зураач”-д Б.Мөнхжаргал, “Оны шилдэг жүжгийн эрэгтэй гол дүр”-д  “Жаахан шарга” жүжгийн Норовын дүрээр жүжигчин У.Гантулга, “Оны шилдэг жүжгийн эмэгтэй гол дүр”-д “Жаахан шарга” жүжгийн Лхамын дүрээр жүжигчин Б.Оюун-Эрдэнэ нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж