Компьютер нөүтбүүкээ нүдээр удирдаж болно

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Компьютер нөүтбүүкээ нүдээр удирдаж болно











Германы Ханновер хотод зохион байгуулагдсан CeBIT үзэсгэлэн дээр олон тооны сонирхолтой технологийн дэвшлүүд нээлтээ хийжээ. Түүний нэг нь нүдээр удирдах буюу “EyeTracking” технологиюм. Энэхүү технологийг хөгжүүлэгч нь Шведийн Tobiiкор порациажээ. Тус корпорацинь ширээний болон зөөврийн компьютерийг хэрэглэгчид нүдээрээ удирдах боломжийг ийнхүү олгосон байна.

Компьютер дээр хийдэг энгийн үйлдлүүд болох програмыг нээх, хуудсыг дээш, доош нь гүйлгэх, томруулах, жижигрүүлэх, нээлттэй цонхнуудын хооронд шилжих, имэйлээ шалгах зэрэг үйлдлүүдийг  гар, хурууны туслалцаагүй зөвхөн нүдээрээ хийх боломжтой гэнэ. Энэхүү технологи нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүүтэй зориулсан бөгөөд хэрэглэгчдийн компьютерийн дэвшлийг нэг шат ахиулах бололцоотой болгож буйгаараа онцлог юм.

Б.Энхцэцэг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж