Nicki Minaj “The X-Factor”-ыг шүүх үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Nicki Minaj “The X-Factor”-ыг шүүх үү?

Хип хоп болон R&B дуучин Nicki Minaj The X-Factorын энэ хаврын шинэ цувралд шүүгчээр оролцож магадгүй тухай томоохон сайтуудад тавигджээ. Өдгөө 26 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногт телевизийн реалити шоуны хамгийн нэр хүндтэй шүүгч Simon
Cowell-той уулзсан байна.

Simon Cowell нь “Америкийн
шүтээн” нэвтрүүлгийн нэр хүндийг өсгөхөд хамгийн
их
үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд "X
Factor"-ын Америк хувилбарт шүүгчээр
ажиллахаар болоод байгаа юм. Тэрбээр
Nicki Minaj бол гайхалтай
уран б
үтээлч. Түүний гадаад байдал, ур чадвар
гээд б
үх зүйлс нь бусдаас өөр байж чаддаг” хэмээн хэлсэн
байна.

Simon Cowell-ын шинээр гаргах гэж буй Америк "X
Factor" нь өмнө нь телевизийн шоу нэвтрүүлэгт хэзээ ч амлаж байгаагүй их мөнгө буюу 5 сая ам.доллар ялагчдаа өгөхөө амлаад байна. “Энэ
бол их мөнгө. Бас их том эрсдэл. Гэхдээ манай шоуны хамгийн гол зорилго бол
жинхэнэ одыг олох явдал. Тиймээс бид яагаад жинхэнээ одыг олохын
төлөө ийм
хэмжээний м
өнгө амлаж болохгүй гэж. Бид та бүхэнд 100 биш 110 хувь сайн нэвтрүүлэг хүргэхээ амлаж байна” хэмээн тэр мэдэгдээд байгаа юм.

Н.Наран

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж