Хэвлэлийн бага хурлын тойм

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн бага хурлын тойм

Өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д болох хэвлэлийн бага хурлын мэдээллийг хүргэе.

11 цагаас:

Дэлхийн театрийн өдрөөр /03.27/ Монголд анх удаа "Дэлхийн сонгодог мюзиклын дээжис" театрчилсан тоглолт хийх гэж байгаатай холбоотойгоор Сонгодог Мюзикл продакшн, Францын элчин сайдын яам, Франц, Монголын соёлын нийгэмлэг, Монголын урлагын зөвлөл, Монгол цирк, Total music хамтран мэдээлэл хийнэ

12 цагаас:

Д.Баасан ламын  нас барсан шалтгаан болон орчин үеийн хэлмэгдүүлэлтийн талаар ноцтой мэдээллийг ар гэрийнхнээс нь хийнэ.

14 цагаас:

Монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн 30 жилийн ойд зориулж хоёр улсын хөдөлмөрийн баатар 5 нисэгч /ОХУ-аас 4 баатар нисэгч оролцоно/, эрдэмтэд, сансар судлаачид мэдээлэл хийнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж