Сэтгүүлчдийг чөлөөтэй явахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг чөлөөтэй явахыг хоригложээ

Ливид нөхцөл байдал харьцангуй тайван, замын хөдөлгөөн хэвийн хэдий ч ард иргэд түгшүүртэй  байгаа аж. Триполи хотод агаарын дайралтыг эсэргүүцсэн буун дуу тасрахгүй байна гэсэн мэдээлэл ор үндэсгүй, дайн болж байгаа ямар ч шинж тэмдэг алга гэж  Ливид буй “BBC” –гийн сурвалжлагч бичжээ. Гэвч энэ нь хот бөмбөгдөлтөд өртөөгүй гэсэн үг биш юм. Ливийн телевизээр  агаарын довтолгоонд  48 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан тухай мэдээлжээ. Өчигдөр орой Ливийн парламентийн спикер хотын энгийн номхон иргэд бөмбөгдөлтөд өртөж, эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрсэн гэж мэдээлсэн боловч энэ мэдээлэл одоогоор батлагдаагүй юм. Ливид буй гадаадын сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй явахыг хориглосон байна. Генерал Моаммар Каддафийн төлөө амиа өгөхөөс буцахгүй гэж ярих хүмүүстэй захаас аван таарч байгаа ч  хилэгнэсэн олны жагсаал цуглаанд оролцоогүй, Ливийн удирдагчийг дэмжихгүй хүмүүс ч олон байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж