Олон улсын зурхайчдын өдрийг (International Astrology Day) мэрэг төлөгчид хаврын өдрийн тэнцлийн 20 буюу гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг.
Мөн энэ өдөр одон орон судлалын төвийн өдрийг Италийн холбоо 1990 онд санаачлан тогтмол тэмдэглэх болжээ.
Франкофонийн олон улсын өдөр нь (Journйe Internationale de la francophonie) франц хэлтнүүд болон франц хэл сурагчдын баяр болдог.
Энэ өдөр төржээ.
Генрик Ибсен, Норвегийн жүжгийн зохиолч (1828.03.20 – 1906. 05. 25)
Генрик Иоганн Ибсен 1828 оны гуравдугаар сарын 20-нд Христанийн булангийн Скиен гэдэг жижиг хотод норвеги удамтай хөлөг онгоц эзэмшигч дани айлд төржээ. Түүний эцэг нь хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүн байсан бол эх нь хатуу хуурайдуу герман эзэгтэй байв. 1836 онд гэр бүлийн бизнес нь дампуурч ирээдүйн зохиолч гачигдал амсч эхэлжээ. Ибсен сургуульд байхаасаа багш нараа сайхан зохион бичлэгээр гайхашруулдаг байсан гэдэг. Тэр 16 хүрээд 800 хүнтэй Гримштадт хотын эмийн сангийн туслахаар ажиллажээ. Таван жилийн дараа эмийн сангаа орхин Христанид ирч ядуухан амьдарч байснаа уран бүтээлчийн хүрээнд аажмаар нэвтрэн бүтээлээ хэвлүүлэх болов. Удалгүй тэрээр Берген хотын ардын театрт найруулагчаар ажиллажээ. Тэнд таван жилийг ажиллаад Христанид театрын даргаар буцан ирсэн байлаа. 1858 онд гэрлэж аз жаргалтай байлаа. Тэрээр дараа нь олон улс орноор аялан бүтээлээ хийж байлаа. Скандинавын туульс, домог, түүхээр гүн ухаан бэлэгдлийн «Бранд» (1866) яруу найраг, «Пер Гюнт» (1867), нийгмийн хурц шүүмжлэлтэй жүжгүүд: «Хүүхэлдэйн байшин» (1879), «Хий үзэгдэл» (1881), «Ард түмний дайсан» (1882) зэрэг Ибсены романтик драмууд бичив. «Зэрлэг нугас» (1884), «Гедда Габлер» (1890), «Барилгачин Сольнес» (1892) зэрэг жүжгүүддээ зохиолч дотоод гадаад сэтгэл зүй, бодит амьдрал хоёрын ялгааг онцолсон байна.
Тэрээр 1906 оны тавдугаар сарын 23-нд 1906 оны тавдугаар сарын 23-нд Христинид (өнөөгийн Осло) нас баржээ.
Энэ өдөр таалал төгсчээ
Иван Шишкин, Оросын байгалийн алдартай зураач (1832.01.25 -1898.03.20)
Иван Иванович Шишкин, байгалийн реалист мастеруудын нэг 1832 оны нэгдүгээр сарын 25-нд Елабуг хотноо наймаачны гэр бүлд төржээ.
Эцэг нь хүүгээ 1844 онд Казанийн гимназид сургахаар оруулсан ба тэрээр тэнд урлагт орох замаа эхэлсэн байлаа. Шишкин 1852 онд Москвагийн уран зураг ба баримлын дунд сургуульд орж суралцав, 1856-1860 онуудад тэрээр Петербургийн уран зургийн академийг дүүргэжээ. Тэр цагаас түүний байгалийн зургийн авьаяс нь улам тодорсон байлаа.
Нарсан ойн өглөө
1858-1859 онуудад Вааламд ирэн Урал орчмын байгалийг зурж эхэлсэн ба Шишкин тэр зургуудаараа академийн алтан медаль авсан байв. Шишкин 1862 онд гадаад албан томилолтоор явсан байв. Түүний Дюссельдорфын ойд үзгээр зурсан зургууд нь олны анхаарлыг татаж байлаа. Орост буцан ирснийхээ дараа “Дюссельдорфын орчимд” гэсэн зургаараа (1865, Оросын улсын музей) академич цол авчээ.
Цаашид тэрээр зөвхөн Оросын байгалийг зурж байлаа. “Мод огтлолт”, “Нар жаргалт”, “Москвагийн орчим. Үд дунд”, “Нарсан ойд”, “Ойн гүнд” зэрэг зургууд нь алдартай. Сүүлчийн зургаараа тэр 1873 онд профессор цол авчээ.
Зураач 1898 оны гуравдугаар сарын 20-нд таалал төгслөө. Түүний зургууд өнөөг хүртэл үзэгч олныг бишрүүлсээр байна.