
-16 хувь нь обьектын техникийн баримт бичгийн бүрдүүлэлт,
-21 хувь нь зураг төсөл боловсруулахад,
62 хувь нь барилга угсралтын ажлын үе шатанд гарсан зөрчил эзэлжээ. Эдгээр зөрчлийн 65 хувь нь аж ахуй нэгж, байгууллага дотооддоо илрүүлэн арилгах боломжтой юм байна.
“Төрийн хяналт шалгалтын хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13,1-д “Байгууллага, аж ахуй нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх ёстой юм. Гэтэл энэ нь хэрэгжихгүй байгаагаас иргэд хохирч байна гэж Монгол улсын зөвлөх инженер Ц.Ганбат хэлэв.