”Шинэ Монгол” сургууль хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

”Шинэ Монгол” сургууль хандив өргөв

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийнхан газар хөдлөлт, цунамид өртсөн Япон улсын ард түмэнд халуун сэтгэлийн бэлгээ илгээлээ. Тус сургуулийн хамт олон Японд суралцагчдын эцэг, эхийн холбоо, төгсөгчид, багш ажилчид, суралцагчид, хамтран ажилладаг байгууллага гэсэн таван бүлэг болж хандивын хөдөлгөөн өрнүүлэн, нийт 21.1 сая төгрөг буюу 1.2 сая иен болон 15 хөнжил, 50 хивсэнцэр цуглуулж Сэндай, Натори хотын цунамид өртөгдсөн ар иргэдэд өөрсдийн биеэр хүргэж өгөхөөр мордлоо. Хандивын арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такүо Кидокоро оролцсон байна гэж Гадаад харилцааны яам хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж