Япон Ливид цохилт өгөхийг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Япон Ливид цохилт өгөхийг зөвшөөрчээ

Ливид өрнөж буй эмх замбараагүй байдлыг арилгаж,  цэргийн ажиллагаа явуулах  шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон гишүүн орнууд авч хэлэлцэхэд 10 орноос тав нь зөвшөөрч, Орос, Хятад, Герман зэрэг таван орон татгалзсан байна. Зөвшөөрсөн улс орнуудын тоонд Япон орж байгаа бөгөөд гадаад харилцааны сайд Takeaki Matsumoto “Ливийн удирдагчдыг энгийн номхон хүмүүсийн эсрэг хүчирхийлэл явуулахыг  хүлээн зөвшөөрөхгүй” гэж гэдгээ илэрхийлжээ.    

* Их Британи тийрэлтэт сөнөөгч онгоц, ажиглалтын онгоц, Westminster болон Cumberland-ын гэнэтийн тохиолдолд хэрэглэдэг хөлөг онгоц, шумбагч онгоцнууд

   * Франц: Цэргийн ажиллагаанд хэрэглэж байсанбайлдааны  12 онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, байлдааны хөлөг онгоц

   * АНУ: Алсын зайн тусгалт сөнөөгч пуужингууд, газар уснаа явагч байлдааны хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц

    * Итали: Ниапольд төвтэй НАТО-ын төв бааз, Газар дундын тэнгисийн орнуудад төвтэй бусад цэргийн баазууд

    * Канад: Зургаан  F-18 сөнөөгч онгоц, 140 туслахыг  Ливид болж буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд явуулж буй “Odyssey down” цэргийн ажиллагаанд илгээхээ амлажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж