Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Орос тооны хэлээр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын мэргэжлийн хяналтын газар шинэ жилийн өмнө нисэх буудлуудад нислэгийн хойшлуулалт хийснийх нь төлөө Москвагийн нисэх буудлуудыг 135 мянган рублиэр торгожээ. Тэр үед 20000 хүн буудлуудад боогдсон байв. Энэ нэг хүнд 6,75 рублийн торгууль ногдож байна гэсэн үг юм.
     
    Оросуудын 12 хувь нь захиргааны торгуулийг яс төлдөг гэнэ. Дээд шүүхийн мэдээгээр 2010 онд 7,5 тэрбум рублийн торгууль бичсэнээс 900 сая рубль төлөгджээ. 

    Авлигын 376 хэрэг өнгөрсөн жилд Москва  мужид нээсэн байв. Нийт 237 хүнтэй холбоотой 195 хэргийг шүүхэд шилжжээ.

    290,7 мянган өртнүүдийг  2010 онд улс орноосоо гадагш явуулсангүй.  Үр дүнд нь тэднээс  3,6 тэрбум орчим рублийн өрийг барагдуулжээ.

    Оросуудын 44,7 нь томуунаас урьдчилан хамгаалах арга хэмжээг огт авдаггүй гэнэ. Орос хүмүүсийн 10 хувь нь томуугийн эсрэг вакцин хийлгэсэн байлаа.

    Оросын төрөх газрын 70 хувь нь, ерөнхий сайдын орлогч Александр  Жуковын хэлснээр засварт орох шаардлагатай бөгөөд шинээр тоноглох хэрэгтэй болжээ.
    Өнгөрсөн жилд 687 хүн шүүхийн шийдэрээр гэрийн хорионд хоригдсон байлаа.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж