Мал төллөлт 30 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Мал төллөлт 30 хувьтай байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд одоогоор мал төллөлт 30 хувьтай байгаа бөгөөд нийт 12 сая төл мал төллүүлнэ гэсэн тооцоотой байгаа.  Ингэснээр Монгол Улсын мал сүргийн тоо 45 саяд хүрэх гэнэ. Гэхдээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас барьж буй бодлогоор энэ жил малын тооноос илүү чанарт анхаарч, сум бүрт мал эмнэлэг байгуулж, малыг эрүүлжүүлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар эхлүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, малыг эрүүлжүүлэхэд малчдаас мөнгө гарахгүй улсаас тодорхой хөрөнгө зарах аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж