Нөөцийн мах нийлүүлдэг зарим компанийн гэрээг цуцлахаар боллоо. Нөөцийн махыг нийт зургаан дүүргийн 267 цэгээр худалдаалж буй. Өчигдөр Хотын дарга Г.Мөнхбаяр зарим дүүргийн дэлгүүрээр явж нөөцийн махны үнэ, чанартай танилцлаа. Энэ үеэр зарим дэлгүүрийн мах чанаргүй байгаа гэсэн гомдлын дагуу мах нийлүүлэгч компаниудын гэрээг цуцлахыг мэдэгдлээ. Мөн тэрбээр “Одоо махны үнэ тогтвортой байгаа. Цаашид ч буурна. Нөөцийн мах зөвхөн хямд байх нь чухал бус, чанартай, иргэдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн борлуулах нь чухал. Тиймээс чанаргүй мах нийлүүлдэг, тавьсан шаардлага хүлээж авахгүй байгаа компанийн гэрээг шууд цуцлах хэрэгтэй” гэв. Энэ жил нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн. Мөн 14 аж ахуй нэгж нөөцийн мах бэлтгэсэн аж.
Ш.Чимэг