“МИАТ” компани Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх зорчигчдын тээшинд хязгаарлалт хийх шийдвэр гаргажээ. Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас эх орондоо ирэх гэсэн иргэд олон байгаа учир ачаалал ихсээд буй. Токио-Улаанбаатарын нислэг нэмэгдэж байгаагаас нислэгийн аюулгүй байдлыг хангах, бүртгэлийг шуурхай явуулах зорилгоор зорчигчийн тээшийг нэг ширхэг, 20 кг-аас дээшгүй жинтэй байхаар хязгаарлажээ. Иймд тус чиглэлд зорчих иргэд ачаа тээшээ заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй авч явахыг “МИАТ” компанийн зүгээс анхаарууллаа.
С.Отгон