Япон 150 тэрбум ам.долларыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Япон 150 тэрбум ам.долларыг зарцуулна

АНУ-ын 3М корпораци Японы газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын зардлыг 50-150 тэрбум ам.доллараар үнэлж байгаа ажээ. 3М корпораци тэмдэглэснээр газар хөдлөлтийн улмаас Японы эдийн засаг мэгдэхүйц хэлмэгдээд дараа нь сэргээн босголтын явцад Дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэсэн байна. 
    
Bloomberg бичихдээ хэрэв зарлага нь 3М-ийн дээд хэмжээгээр болох юм бол тэр нь "Рита" ба "Катрина” шуурганы үр дагарыг арилгахад зарлагдсан мөнгөнөөс хамаагүй илүү болно гэлээ. Тэдгээр шуурганы дараа АНУ-ын Засгийн газар 70-130 тэрбум ам.доллар зарсан байлаа.

Өмнө нь гамшгийн эрсдлийн загварыг бүтээгч AIR Worldwide компани газар хөдлөлтийн явцаас 14,5-34,6 тэрбум долларын хохирлыг даатгалын компаниуд амслаа гэхдээ цунамин хөнөөлийг тооцоогүй байв. Японы газар хөдлөлт энэ сарын 11-нд болсон ба янз бүрин мэдээгээр 13 мянга гару хүн амиа алдаад байгаа ажээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж