Махны үнэ нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилийн дотор өссөн үр тарианы үнээс үүдэлтэй ажээ. Ерөнхийдөө АНУ-ын хүнсний үнэ өнгөрсөн сард 3,9 хувиар нэмэгдсэн ба сарын өсөлтийн хэмжээ нь сүүлийн 37 жилийн дотор хамгийн өндөр хэмжээнд ирлээ хэмээн Los Angeles Times сонин тэмдэглэв.
Хүнсний инфляци томоохон үйлдвэрлэгч нар ба зоогийн газрын сүлжээнүүдэд үнээ нэмэгдүүүлэхэд хүргэсэн байна. McDonald"s гамбургерын үнийг нэмж магадгүйг сануулсан гэнэ. Tropicana шүүсний үнийг найман хувиар нэмж буйгаа PepsiCo мэдэгдлээ.
Хоёрдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн байлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээгээр үндсэн хүнсний индекс 236 гэсэн түүхэн дээд хэмжээний пукнт болсон байна. Үр тариа ба сүүн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдлээ.