Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчид Богдхан уулын хязгаарлалтын бүсэд шалгалт хийж, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэжээ. Байцаагчид Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тухайлбал Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” жуулчны бааз шингэн болон ахуйн хог хаягдлаа ил задгай асгаж, байгаль орчныг бохирдуулж байжээ. Илэрсэн зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байна.
С.Отгон