Үндэсний илтгэлийг батлуулахтай холбогдуулан хүний эрхийг хамгаалах талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хүний эрхийн Зөвлөлөөс гаргах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Байнгын төлөөлөгч Л.Оргил үг хэлэв. Тэрээр Засгийн газрын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагуудтай идэвхитэй, нягт хамтран ажиллахаа мэдэгдэхийн сацуу Үндсэн хуульд заасан улс төрийн эрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг тодорхой асуудалд онцлон анхаарахаа цохон тэмдэглэсэн болно. Мөн чуулганы үеэр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, “Иргэдийн Алъянс”, “ЛГБТ” болон “Оюу толгойн хяналт” ТББ-ын төлөөлөгчид ороцож тус тусын чиглэлээр товч үг хэлэв.
Хүний эрхийн үндэсний илтгэлийг баталжээ
Женев хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 16 дугаар чуулганаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэл, холбогдох зөвлөмжийг пүрэв гаригт батлав.