Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулав

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл өнгөрсөн пүрэв гаригт Британийн нэр хүнд бүхийн “Asia house” судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх арга хэмжээнд оролцож Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, уул уурхайн томоохон төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

    Элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улс хөгжлийн гараанд ирж байгаа өнөө үед гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үүднээс улс орны эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтран хөгжих бодит боломжийн тухай шинэ соргог мэдээллийг Монголыг сонирхогч аж ахуйн нэгж, компаниуд, хөрөнгө оруулагчдад өгөх нь ЭСЯ-ны тэргүүний зорилт болохыг цохон тэмдэглээд, хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг монголд зочилж, монголын түншүүдтэй хамтран ажиллахыг урихын сацуу, ЭСЯ-ны зүгээс хоёр талын бизнес эрхлэгчдийг холбоход боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаагаа илэрхийлэв.

    Энэхүү арга хэмжээнд Монголыг сонирхсон судалгааны хүрээлэнгүүд, хөрөнгө оруулалтын банк, компаниудын төлөөлөгчид өргөнөөр оролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж