Чех улс дахь монголчуудад зөвлөгөө өгөв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Чех улс дахь монголчуудад зөвлөгөө өгөв

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөгчид энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНЧУ-ын Прага хотноо ажилласан байна. Ажлын хэсгийнхэн энэ үеэр тус улсад амьдарч байгаа монголчууддаа эх орны хувь хишиг, Тавантолгойн хувьцааг гадаад орнуудад оршин сууж буй иргэд хэрхэн авах тухай, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, иргэний шинэчилсэн бүртгэлийн талаар таниулга хийж мөн Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудад “Иргэний шинэчилсэн бүртгэл”-ийг хэрхэн явуулах талаар сургалт зохион байгуулжээ.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд монгол иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь тодорхой асуудлуудаар хариулт өгчээ. Уулзалтад Чехийн 23 хотод оршин сууж буй иргэдийн ахлагчид оролцсон юм байна. Ингэхдээ онлайнаар Чех дэх монголчуудын гар утасны “Моннет” сүлжээгээр дамжуулан 50 гаруй иргэдтэй холбогдон асуулт, санал хүсэлтийг нь сонсон тайлбар, зөвлөлгөө өгчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж