Ерөнхий сайд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Солонгост айлчилна

Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигтэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхах юм байна. Мөн “Солонгос дахь Монголын жил” арга хэмжээг албан ёсоор нээх аж.

Түүнчлэн Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцох гэнэ.

Айлчлалын үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллах тухай, төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулах аж.

Мөн Ерөнхий сайд С.Батболд Сөүлд байх хугацаандаа тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж