Оросууд шинэ усан доогуур шумбагч барьж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ усан доогуур шумбагч барьж байна

ОХУ-ын Тэнгисийн Цэргийн Флот шинэ усан доогуур шумбагч барьж байгаа тухай РИА Новости мэдээллээ. Өндөр албан тушаал бүхий адмиралын хэлснээр энэ шумбагч нь шинэ төрлийн хөдөлгүүртэй бөгөөд удахгүй тэнгист гарах юм.

Шинэ хөдөлгүүрийн өмнөх төрлийн хөдөлгүүрүүдээс ялгагдах онцлог нь генераторын ялгаруулсан хий хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй аж. Харин ашиглагдсан хий шаталтын камерт орж, таталтын хүч үүсгэх замаар хөдөлгүүрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бөгөөд шумбагч хөлгүүд дизель болон дизель цахилгаан системтэй.  Ийм системтэй хөлгүүд усан доор хэдэн долоо хоногийн турш байх чадвартай байдаг.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж