“Атланта” плей-оффт үлдэх эрхтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Атланта” плей-оффт үлдэх эрхтэй

Зургаан өдрийн өмнө хоорондоо таарч тоглож байсан “Атланта Трашерс” болон “Филаделфиа Флайерс” багуудын тоглолт энэ удаад “Флайерс”-ын талбайд болжээ. Өмнөх тоглолт ердөө ганц гоолын зөрүүтэй шийдэгдэж байсан бол энэ удаад хоёр багийн өрсөлдөөнд дээд цэгтээ хүрч, буулит цохилтоор шилдгээ тодруулсан байна. Хоёр дахь улирал эхлэхэд тун ойртоод байгаа энэ үед плей-оффын гадна бичигдэж байгаа “Атланта”-д тоглолт бүрээс оноо авах шаардлага тулгарч байлаа. Өмнөх учраанд ялагдал хүлээсэн “Флайерс” тоглолтыг давуу талтай эхлүүлэх гэж хичээсэн ч “Атланта”-гийн Бриан Боучер онооны салхыг хагалжээ. Гэхдээ тэдний тэргүүлэл нэг их удсангүй. “Флайерс”-ын Клод Жиру эхний үеийн хагаст тоог 1:1 болгон тэнцүүлсэн байна. Хоёрдугаар үе эхлээд дөнгөж дөрвөн минут өнгөрч байхад “Трашерс” давуу байдлыг өөрийн талд авчирчээ. Брайн Литл энэ улирлын 15 дахь гоолоо оруулсан ч яг 10 минутын дараачаар Дэнни Бриере оноог дахин тэнцүүллээ. Рон Хайнсигийн цохилтоос ойсон шайбыг тэрбээр гүйцээсэн байна. Бүсийн амжилт харьцангүй ч энэ хоёр багийн тоглолт хүч тэнцүү өрсөлдөөн дүнд өрнөдөг нь уламжлал. Энэ тэнцлээс гурван минутын дараачаар Ник Антропов талбайн эздийн хамгаалалтын сэтэлж, багийнхаа гурав дахь гоолыг “Флайерс”-ын хаалганд оруулсанаар талбайг эздийг хүнд байдалд оруулаад амжсан. Эхний 40 минут 3:2 харьцаатай “Атланта Трашерс”-ын давамгайлал дорж болж өнгөрсөн ч “Флайерс”-т тоог тэнцүүлэх хорин минут байлаа. Гэвч тэд зочин багийн хүчтэй хамгаалалттай нүүр тулах нь гарцаагүй байсан юм. Харин бүтэн 18 минут довтолсны эцэст Бриере энэ улирлын 31 дэх гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд хийснээр хоёр баг үндсэн болоод нэмэлт цагт 3:3-аар тэнцлээ. Ингээд торгуулийн цохилтоор шилдгээ тодруулахад “Атланта” 2:0 харьцаатай илүүрхэж, улмаар тус тоглолтод нэг онооны илүүтэй хожил байгуулсан юм. Гэвч “Трашерс” бүсийн 10-р байранд плей-оффын байрлалаас дөрвөн оноо дутуу явна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж