Хөнгөн атлетикийн 2017 оны ДАШТ хаана болох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн 2017 оны ДАШТ хаана болох вэ?

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн энэ жил Өмнөд Солонгосын Дэгү хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний хооронд болох билээ. Харин 2013 оны тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо болох бол 2015 оны дэлхийн аварга Хятадын Бээжин хотноо болох тов хэдийнэ гараад байгаа. Тэгвэл 2017 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах орныг тодруулахаар Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ажиллаж байна. 2017 оны дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулахаар Британи болон Катар улсууд саналаа хүргүүлээд байсан бол сүүлд нэмэгдэж Европ тивээс Герман, Унгар болон Испани улсууд албан ёсоор Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хандсан байна. Есдүгээр сарын 1-нд IAAF-аас 2017 оны дэлхийн аваргын эрхийн төлөө нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, улмаар арваннэгдүгээр сард Монакод болох ээлжит уулзалтын үеэр 2017 оны хөнгөн атлетикийн дэлхийн аваргын “нийслэл”-ийг зарлах юм. Хүсэлтээ ирүүлсэн дээрх улс орнууд нийслэл хотууд болох Берлин, Лондон, Будапешт болон Дохаг нэрлэсэн бол Испани улс одоогоор хотынхоо нэрийг албан ёсоор өгөөгүй байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж