Sandra Bullock сая доллар хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Sandra Bullock сая доллар хандивлалаа

Япон улсад нүүрлээд буй байгалийн гамшгийг дэлхий нийтээрээ сэтгэл
эмзэглэн хүлээн авч, тусламжийн гараа сунгасаар байгаа билээ. Энэхүү
хандивын үйлсэд Холливуудын нэрт жүжигчин Sandra Bullock нэгдэж, нэг сая
ам.доллар хандивлалаа.

АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн
хэвлэлийн төлөөлөгч “Бид Sandra Bullock болон түүний гэр бүлд гүнээ
талархаж байна. Одоогоор Япон улсын олон мянган иргэдэд нэн даруй
шаардлагатай байгаа зүйлст энэхүү мөнгийг зарцуулах болно” хэмээн
мэдэгдсэн байна.

Sandra Bullock өнгөрсөн жил Гайти улсад газар
хөдлөлт болж, гамшиг болсны дараа мөн тус улсад 1 сая ам.доллар
хандивлаж байсан юм.

Мөн дуучин Lady Gaga Япончуудад хандив
цуглуулах зорилгоор 5 долларын үнэтэй бугуйвч худалдаанд гаргасан ба
одоогоор нийт олсон орлого нь 250 мянгад хүрээд байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж