Хөгжлийн банкны дүрмийг батлав

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны дүрмийг батлав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Хуралдаанаас Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг батлан, харин Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон байна.
Хөгжлийн банк нь актив-пассивийн удирдлагын, зээлийн, эрсдэлийн удирдлагын, хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж