“Coke’n Beat ”-ын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Coke’n Beat ”-ын бүртгэл эхэлжээ

“Соке’n Beat” амьд хөгжмийн наадмын зохион байгуулагчид өнөөдөр энэ жилийн наадмын онцлог, зохион байгуулах үе шат, шагнал урамшуулын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Наадам энэ жилийн хувьд нэлээд хэдэн онцлогтой байх аж. Наадмыг уралдаант шоу хэлбэрээр зохион байгуулах ба хэд хоногийн өмнөөс бүртгэлийг эхлүүл сэн байна. Шоуны гол зорилго нь амьд хөгжим сонирхогч шинэ залуу уран бүтээлчдийг  дэмжиж, олонд таниулах, цаашлаад рок поп ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олоход  нь туслах зорилготой юм. Шоу есөн төрлөөр 3 үе шаттай үргэлжлэх бөгөөд эхний шат интернэтээр үзэгчдийн санал асуулгаар, 2 дугаар  шат нь 6 сарын 1-ээс 6 сарын 29-ийг хүртэл “Coke’n beat Contest Show”-аар үргэлжилж, 3 дугаар шат 7 сарын 13-нд “Coke’n Beat 2010” шилдгүүдээ тодруулах юм байна. Уралдаанд 10-аас дээш насны хөгжим сонирхогч хүн бүр оролцох боломжтой бөгөөд ямар ч хөгжмийн зэмсгээр тоглож болох аж. Шагналын хувьд уламжлал ёсоор шилдгийн шилдэг гран при шагналын эзэн Тайваньд болох “Asian Beat 2010”-т оролцох эрх, нэг жилийн продюсерийн гэрээний эзэн болох аж. Гитарчин, дуучин, бөмбөрчин, хийлч, морин хуурч, төгөлдөр хуурч номинацуудын ялагчид тус бүр 500,000 төгрөгний үнэ бүхий шагнал, клип хийлгэх шагналы эзэд болох гэнэ.
Мөн уралдаанд оролцох хамтлаг дуучдыг дэмжих үүднээс тэдний тоглолтын бэлтгэлийг хангах байрыг уралдаан зохион байгуулагчдын гаргаж өгөхөөр болжээ. Тус байрны  нээлт маргааш болно гэж хурал зохион байгуулагчид онцоллоо.
Д.Гэрэлчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж