Мардайн ордод олгосон хууль бус лицензүүдийг авах талаар үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Мардайн ордод олгосон хууль бус лицензүүдийг авах талаар үүрэгдэв

Мардайн ордод олгосон хууль бус лицензүүдийг авах талаар үүрэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр үдээс хойш 16.00 цагийн орчимд дахин зарлаж, Мардайн ордод олгосон хууль бус 12 лицензийг ямар үндэслэлээр нэр бүхий компаниудад олгосон талаар маргаашийн дотор багтаан, танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.  Тодруулбал, Цөмийн энергийн газрын дарга болон “Мон-Атом” компанийн удирдлагууд дээрх даалгаврыг авсан бөгөөд Мардайн орд газарт хууль бусаар олгосон 12 лицензийг төрийн мэдэлд буцаан авах асуудлыг ч тэд маргааш давхар Ерөнхий сайдад танилцуулах аж.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнгөрсөн онд ажлын хэсэг байгуулагдан Мардайн орд газарт очиж, ажилласан юм. Улмаар тус орд газарт хууль зөрчин 12 лиценз олгогдсон болохыг ажлын хэсгийнхэн “илрүүлж” хууль зөрчин дээрх газарт лиценз олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай  саналаа  өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж