Porsche-ийн “911 GT3 R” илүү хөнгөн, илүү хурдан

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Porsche-ийн “911 GT3 R” илүү хөнгөн, илүү хурдан

Автомашины хүчийг нэмэгдүүлэх болон жинг бууруулах замаар хурдыг нь сайжруулдаг ажээ. Германы автомашин үйлдвэрлэгч Porsche компани энэ оны “Nьrburgring” 24 цаг үргэлжлэх автоуралдаанд өөрийн бүтээгдэхүүнийг сорихын тулд шинэ загварын “911 GT3 R” хос хөдөлгүүрт спорт загварын автомашиндаа дээрхтэй адил бага зэрэг өөрчлөлт оруулжээ.

Тус компани энэ онд уралдаанд оролцуулах загварын хүндийн жинг 50 кг-аар багасгаж, KERS системтэй урд талын хоёр дугуйн моторыг 21 морины хүчээр нэмэгдүүлсэн байна. Ингэснээр уг автомашин илүү хурдан бөгөөд түлшинд хэмнэлттэй болжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж