1. Тэмцээний зорилго:
Сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлж улмаар улсын шигшээ багийг бүрдүүлэн олон улс, тивийн чанартай тэмцээнд оролцуулах
2. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт:
МҮОХороо, МҮОХорооны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, МСБХолбоо, МҮОНТ-ийн Уран бүтээлийн 4-р нэгдэл
3. Тэмцээн явагдах газар, хугацаа:
Тэмцээн 2011 оны 4-р сарын 2, 3-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд болно. Жич: (Тэмцээнд олон баг оролцох бол 3-р сарын 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд хэсгийн тоглолтуудыг спортын төв ордоны А танхимд зохион байгуулна)
4. Тэмцээнд оролцох баг, байгуулага:
Тэмцээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн спорт хороо, тусгай газруудын спорт хороо болон их дээд сургуулиуд, спорт клубуудын шигшээ баг, компани, аж ахуйн нэгж байгуулагын баг тамирчид оролцоно.
5. Техникийн зөвлөгөөн:
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2011 оны 3-р сарын 30-ны 14 цагт Спортын төв ордны хурлын танхимд болно. Багийн дасгалжуулагч баг тамирчидаа гэрчлэх иргэний үнэмлэх, баримт бичиг, багийн баталгаажуулсан мэдүүлэг, 3*4 харьцаатай цээж зургийг авч ирнэ.
6. Тэмцээний журам:
- Тэмцээн 34 хүртэлх, 35-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар явагдана. Багийн тамирчид тоглолтын жигд хувцастай, хувийн дугаартай байх шаардлагатай. Тухайн тоглогч зөвхөн нэг насны ангилалд тоглоно.
- Техникийн зөвлөгөөнд багийн дасгалжуулагч оролцох бөгөөд зарласан цагаас хоцорсон тохиолдолд багийг нь тэмцээнд оролцуулахгүй.
- Багуудаас тэмцээнд оролцох эрхийн төлбөр авахгүй. Багууд тоглолтын цагтаа ямагт бэлэн байх, нээлтийн арга хэмжээнд бүгд оролцох үүрэгтэй.
- Багууд зохион байгуулалттай оролцож, хувцаслалтыг бүрэн жигд хангах
7. Тэмцээний шагнал:
34-өөс доош нас
- 1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
35-аас дээш нас
- 1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
Харилцах утас: 96662389, 96961155