Хандив цуглуулна гэж залилан хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хандив цуглуулна гэж залилан хийж байна

Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами олон мянган  хүний аминд хүрч, тус улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулаад  байгаа. Үүнтэй холбогдуулан  гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах хандивыг албан байгууллагууд санаачилж байгаа. Энэ байдлыг далимдуулан “Нарантуул” худалдааны төвд хандивын хуурамч хайрцаг хийж, тусламж нэрээр иргэдээс бэлэн мөнгө залилах тохиолдол гарах болжээ. Мөн зарим иргэд хуурамч данс нээн хандив цуглуулсан тохиолдол ч гарчээ. Тиймээс Японы ард түмэнд эд материалын болон, мөнгөн тусламж өгөх иргэд  Засгийн газар болон Гадаад хэргийн яамнаас  гаргасан  дансанд  хандиваа хийхийг холбогдох байгууллагаас анхааруулсаар байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж