МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өчигдөр Зэвсэгт хүчний “Алдар” спортын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Зэвсэгт хүчний 310-р ангийн захирагч Б.Ганбаатарыг олимпизм, их спортыг өргөн дэлгэр хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагналаа. Зэвсэгт хүчний 310-р ангиас олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Монгол Улсын арслан, дэд хурандаа Б.Ганбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, цанын спортын ОУХМ Н.Ууганцэцэг нарын олон шилдэг тамирчин төрөн гарсан юм.
Эх сурвалж: www.olympic.mn