Японы ЭСЯ эмгэнэлийн дэвтэр нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Японы ЭСЯ эмгэнэлийн дэвтэр нээжээ

Япон улсад болсон газар хөдлөлт, атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан, орон гэргүй болсон хүмүүст зориулж  Монгол Улс дахь Японы элчин сайдын яамнаас эмгэнэлийн дэвтэр гаргажээ. Эмгэнэл үлдээхийг хүссэн иргэд энэ сарын 18, 21, 22, 23-ны 14.00-17.00 цагийн хооронд Элчин сайдын яаманд ирж эмгэнэл бичих боломжтой юм байна. Мөн тус  ЭСЯ-наас хандивын данс нээж, албан ёсны вэб сайтдаа байршуулжээ. Өнөөдрийн байдлаар Японы Цагдаагийн Ерөнхий газрын өгсөн мэдээллээр нас барсан хүний тоо 5000 хол давсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж