“NYT”-ийн вебсайт төлбөртэй болно

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“NYT”-ийн вебсайт төлбөртэй болно

АНУ-ын “New York Times” сонины компани ирэх гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дэлхийн аль ч өнцгөөс тус сонины вебсайтад хандах хэрэглэгчдийг төлбөр төлөх журамтай болгох гэж байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа. Эдүгээ 159 жилийн ойндоо хүрч байгаа тус сонин уншигчиддаа сар бүр 20 нийтлэл, өдөр бүр шилдэг мэдээ мэдээллүүдийг үнэгүй унших боломжийг олгодог байсан юм.

Харин удахгүй уншигчид New York Times-ийг вебсайтаас нь уншихыг хүсвэл хэвлэл захиалгын төлбөр төлөх зайлшгүй шаардлагатай болжээ. Гэхдээ захиалгын төлбөр тийм ч хямд биш байх юм. Хэрэв зөвхөн сайтаас мэдээлэл уншихыг хүсвэл сар тутам 15 ам.доллар, мобайл аппликэйшн болон сайтаас давхар мэдээлэл авахыг хүсвэл сар бүр 20 ам.доллар, сайт болон планшет аппликэйшнээс мэдээлэл авахыг хүсвэл сард 25 ам.долларыг тус тус төлөх ёстой болсон байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж