Сагсан бөмбөгийн талбайд нэгдэгтүн!

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн талбайд нэгдэгтүн!

Боксчид, бөхчүүд, тэр байтугай гимнастикчид гээд спортынхон нас, төрөл харгалзахгүй оролцдог нэгэн тэмцээн жил бүр болдог нь сагсан бөмбөгийн талбайд хийх өвөрмөц “тулаан” байдаг юм. БТСГ, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран явуулдаг спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд олимп, дэлхийн аваргууд десант буулган, ана мана өрсөлддөг болохоор сонирхол татдаг. Зөвхөн энэ талбайд л боксчин Э.Бадар-Ууган жүдоч Х.Цагаанбаатартай “үзэлцэж”, олимпийн аварга Н.Түвшинбаяр чөлөөтийнхөнтэй тэмцэлддэг.

Сагсан бөмбөгийн хамгийн сонирхолтой тэмцээнд энэ жил Монголын бүхий л спорт холбоод тамирчдаа сойж байгаа гэнэ. Ихэнх тамирчдын хувьд гадагшаа тэмцээн, уралдаанд явалгүй, эх орондоо байх хугацаа дөрөвдүгээр сард таарч байгаа тул тэмцээнийг ирэх сарын 16-17-нд Спортын ордонд хийхээр болжээ. Тиймээс, Тамирчид аа, сагсан бөмбөгийн талбайд нэгдэгтүн. Амжилт хүсье. 

Сор болсон тамирчдын сагсны талбай дахь тоглолтын талаар 96968474 утсаар лавлаж болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж