МАХН-ыг бүртгэх эсэхийг 28-нд шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

МАХН-ыг бүртгэх эсэхийг 28-нд шийднэ

Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр МАХН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон намын бусад удирдлагууд Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Хуульд заасны дагуу УДШ-д албан ёсоор хүсэлт гаргасан цагаас хойш нэг сарын дотор холбогдох хүмүүст тус намын нэрийг бүртгэх эсэхээ мэдэгдэх ёстой юм.

Хариу мэдэгдэх хугацааг ажлын тав хоногоор бодож, сарын хугацаа тооцдог бөгөөд энэ хугацаа гуравдугаар сарын 28-нд дуусах ажээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж