Азийн өвлийн спортын VII наадам Казахстаны Астана, Алмата хотуудад амжилттай явагдаж өндөрлөсөн бөгөөд энэ удаагийн Азийн наадамд 26 орны 843 тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөж зохион байгуулагч Казахстаны баг 32 алт, 21 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа түрүүллээ. Япон, БНСУ, Хятадын багууд удаах байранд орсон бол Монголын баг түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж тавдугаар байранд орсон байна.

Монголын Хоккейн Лигийн Жалам хар багийн 3 тамирчин Азийн өвлийн спортын VII наадмаас бөмбөгтэй хоккейн төрлөөр мөнгөн медал хүртсэн. Монгол эрчүүдийн гэсэн тодотголтой Жалам хар брэнд нь эрч хүч, авхаалж самбаа шаардсан эрчүүдийн спортыг дэмжин ажилладаг бөгөөд 2010 оноос Монголын Хоккейн холбоонд “Жалам хар” нэртэй өөрийн багийг бий болгон, өвлийн спортыг дэмжин ажиллаж эхэлсэн.
“Жалам хар” хоккейн багийн тамирчин Б.Чинзориг, Ц. Шинэбаяр, Ц.Мягмардорж нар өвлийн спортын наадамд амжилттай тоглож, бөмбөгтэй хоккейн төрлөөр монголын анхны мөнгөн медалийн эзэд болцгоосон бөгөөд “Жалам хар” брэндийн зүгээс өвлийн наадамд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч, баяр хүргэлээ.
Мөн энэ үер Жалам хар брэндийн зүгээс цаашид тамирчдыг амжилт гаргахад болон өвлийн спортыг Монгол улсад хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байлаа.