Ч.Сангарагчаа хавтаст хэрэгтэйгээ танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа хавтаст хэрэгтэйгээ танилцлаа

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин, тагнаж чагнасан гэх эрүүгийн хэргийн материалтайгаа өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд танилцсан бол түүний хохирогчоор тогтоогдсон тус газрын мөрдөн байцаагч Э.Амарбат өнөөдөр хавтаст хэрэгтэйгээ танилцах юм байна. Он дамжин сунжирч,  Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хяналтын шат руу шилжин, хэдэндээ мөрдөн байцаалтад буцсан уг хэргийн талаар тодруулбал, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар хууль зөрчин тухайн үед тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын алба хашиж байсан Э.Амарбатын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан байсныг Тагнуулынхан илрүүлж, эрүүгийн хэрэгт татсан билээ. Тэдэнд холбогдох хэргийг ирэх даваа гаригт Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд шүүнэ хэлэлцэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж