Сэтгүүлчдийг “ална” гэж сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг “ална” гэж сүрдүүлжээ

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн   өнгөрсөн лхагва гаригт Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох  15 настай охины амь насыг  санаатай бүрэлгэсэн хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Тус өдөр шүүх хурал завсарлах үеэр  хүлээлгийн танхимд суух Ө.Хэрлэнчимэгийн хамсаатан Ж.Очбадрахын  эцэг н.Жаргалсайхан  ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид рүү дайрч, зодохыг оролдсон бөгөөд  үл таних эмэгтэй  сэтгүүлчдийн зургийг  авах зэргээр айлган сүрдүүлж, дарамт үзүүлж байсныг зарим телевизийн сэтгүүлч, зураглаач баримтжуулж авсан юм. Тэгвэл уржигдар шөнийн 12.00 цагт “Шууд.тв”-ийн  сэтгүүлч У.Болортуяаг орцонд нь үл таних хоёр эрэгтэй барьж авч элэг рүү нь өшиглөж, хутгалж ална гэж сүрдүүлсэн байна. Нийсэлийн шүүхийн Эрүүгийн танхимын хүлээлгийн өрөөнд тус өдөр Шууд.тв, “Ньюс” агентлагын сурвалжлагчид байсан билээ.  Сэтгүүлчид уг сүрдүүлгийн талаар хууль хяналтынханд албан ёсоор хандан өргөдөл гомдол гаргах гэж байгаа аж. Хууль хяналтынхан ч анхааралдаа авах биз ээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж