New York Times цахим хэлбэрт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

New York Times цахим хэлбэрт шилжлээ

New York Times өчигдрөөс эхлэн вэбсайт хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр уншигчдад сар бүр 20 өгүүллийг үнэгүй унших боломж олгож байна. Цахим New York Times –ын хамгийн эхний уншигчид нь канадууд байх гэнэ. Сонины борлуулалт болон реклам буурснаас цахим хэлбэрт шилжүүлж орлогоо нэмэгдүүлэх болсон аж. Тус сонины ерөнхий эрхлэгч Arthur Sulzberger  "Цахим хэлбэрт шилжсэн нь  бид сэтгүүл зүй болон дижитал технологийн салбарт өөрсдийн ур чадварыг сорьж, орлогын өөр эх үүсвэр хайх шийдвэр байсан” гэжээ. Гэсэн ч New York Times одоогийн цахим уншигчдаа гомдоохгүй бөгөөд сар бүрийн эхний 20 өгүүллийг үнэгүй унших боломж олгож байгаа юм. 

The New York Times 2005 оноос хойш онлайн хэлбэрт шилжих оролдлого хийж байсан боловч амжилт ололгүй өдийг хүрчээ. Харин гурван жилийн өмнө The Financial Times одоогийнхтой төстэй цахим тогтолцоог нэвтрүүлсэн нь цахим мэдээлэл, реклам сурталчилгаа улам бүр хүрээгээ тэлж байгаатай холбоотой.
York Times-ын хувьцаа үнэт цаасны зах зээлд 4.3 хувиар нэмэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж